Өмнөд Солонгосын аварга хиймэл оюун ухаанд ялагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-10 17:05:35

СӨҮЛ. /TASS/. “Google”-ийн хиймэл оюун ухаантай го даамаар өрсөлдөж буй Өмнөд Солонгосын аварга Ли Се Доль хоёр дахь тэмцээндээ ялагдсан байна. Тэмцээн Өмнөд Солонгосын нийслэл хотод болж байгаа юм.

Энэ тэмцээнд Ли Се Доль цагаан чулуугаар тогложээ.

Тэмцээн дуусах сүүлийн мөч хүртэл тайлбарлагчид болон үзэгчид хэн нь ялахыг тааварлах аргагүй байв. Гэвч “AlphaGo” компьютерын дайчин, шинэлэг нүүдэл түүнд хоёр дахь ялалтыг авчирчээ.

Тэмцээний эхний тоглолт гуравдугаар сарын 9-нд болсон юм.

Тоглолтын явцад “AlphaGo” тактикаа эрс өөрчилж, өрсөлдөгчдөө санаачилгыг авах боломж олголгүйгээр идэвхтэй довтолж, илүү дайчин тоглолоо тайлбарлагчид хэлсэн байна.

Тэмцээний дараагийн үе гуравдугаар сарын 12-нд болно. Бүх таван үеийн ялагч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэг сая долларын эзэн болно.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ