Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-01-04 09:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.

Өнгөрсөн 12-р сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 0-5 см зузаан цастай байна.

Мөн Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төв аймгийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан цас тогтож, бусад нутгаар цасгүй байна. 

Холбоотой мэдээ