Улаангом сумын хүн ам өсчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-01-11 14:23:59


   Увс /МОНЦАМЭ/. 2018 оны жил эцсийн тооллогоор Улаангом суманд 31583 хүн тоолуулж, өмнөх онтой нь харьцуулахад 639 хүнээр өссөн дүнтэй байна. Хүн амын тоог баг бүрээр нь авч үзвэл Нэгдүгээр баг 1983, Хоёрдугаар баг 2021, Гуравдугаар баг 4518, Дөрөвдүгээр баг 2737, Тавдугаар баг 2478 хүн ам тус тус тоолуулжээ.

Тэрчлэн, Зургадугаар баг 3102, Долдугаар баг 3309, Наймдугаар баг 916, Есдүгээр баг 2716, Аравдугаар баг 3478, Арваннэгдүгээр баг 2217, Арванхоёрдугаар баг 2108 хүн ам тус тус тоолуулсан байна. Улаангом сумын хэмжээнд нийт хүн амын тоог хүйсээр нь ангилбал эрэгтэй 15709, эмэгтэй 15874, нийтдээ 31583 хүн ам амьдарч байна.

Үүнээс гадна Улаангом сумын хэмжээнд 8571 өрх тоолуулсан нь өмнөх оноос 38 өрхөөр нэмэгджээ. Өрхийн тоог баг бүрээр нь авч үзвэл Нэгдүгээр баг 529, Хоёрдугаар баг 530, Гуравдугаар баг 1241, Дөрөвдүгээр баг 751, Тавдугаар баг 667 өрх тус тус тоолуулжээ. Мөн Зургадугаар баг 863, Долдугаар баг 921, Наймдугаар баг 229, Есдүгээр баг 702, Аравдугаар баг 949, Арваннэгдүгээр баг 623, Арванхоёрдугаар баг 566 өрх тус тус тоолуулсан байна.

Холбоотой мэдээ