“Эрдэнэт үйлдвэр” ХХК 2018 оны шилдэг эмэгтэйчүүдээ шалгарууллаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-01-12 22:36:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх  “Эмэгтэйчүүдийн зөвлөл”  ТББ “2018 оны онцлох эмэгтэй”-чүүдийг шалгарууллаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж,  бусдыгаа манлайлсан шилдэг эмэгтэйгээр Чанар хяналтын хэлтсийн мэргэжилтэн Н.Хандсүрэн, “Эрдэнэтийн бүсгүйчүүл” сэтгүүлийн дизайнер Д.Нансалмаа, Орон сууцны хэсгийн технологич Б.Дайриймаа, Олон нийттэй харилцах албаны FM 107.1 радиогийн сэтгүүлч А.Бямбамаа нар шалгарлаа. Мөн Авто тээврийн байгууллагын операторч Ц.Эрдэнэчимэг, Ил уурхайн маркшейдерийн туслах Б.Оюунтунгалаг нарын 40 эмэгтэйд “Онцлох эмэгтэй” цом өргөмжлөлийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Ерөнхий захирлын Ажлын албаны санхүү эдийн засгийн зөвлөх, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Д.Үүрийнтуяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Сүхбат, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн З.Жаргалмаа нар гардуулж өглөө.

Энэ үеэр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, “Дурсгалын тэмдэг”-ээр 20 эмэгтэйг шагнаж, урамшуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 6000 ажилтантайгаас 2000 нь эмэгтэйчүүд юм.

 

 

Холбоотой мэдээ