Орхон, Булган аймагт гахайн мялзан өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 1-нээс зургааны хооронд Булган аймгийн Булган суманд гахайн аж ахуй эрхлэгч Г,Б нарын суурьт 35 гахай хорогдсон байна. Үхсэн гахайнаас дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори; шинжилгээ хийлгэхэд африк маягийн мялзан өвчин байж болзошгүй гэсэн онош гарчээ.
Мөн Орхон аймагт ч олон тооны гахай үхсэн тул дээж авч дээрх лабораторит
илгээсэн байна. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж ард иргэдэд сэрэмжлүүлэг
хүргэж яралтай арга хэмжээ авахаар боллоо.
Гахайн мялзан өвчин нь хэт цочмог, хурц, хурцавтар, архаг хэлбэрээр илэрдэг
байна. Хэт цочмог хэлбэртээ бараг шинж тэмдэг илрэхгүйгээр үхдэг бол хурцавтар
хэлбэрийн нууц үе нь 3-15 хоног байх бөгөөд 15-45 хоногийн дотор үхэх магадлал
30-70 хувь байдаг байна. Хурц хэлбэрийн
өвчлөлийн нууц үе нь 3-4 хоног үргэлжилж 6-13 хоног эсвэл 20 гаруй хоноод үхдэг ажээ.
Архаг хэлбэрийн үед гахай халуурч, турж, амьсгал нь түргэсч, үнхэлцэг нь
үрэвсэж арьсан нь үхжиж доголох шинж
тэмдэг илэрдэг байна. Зарим тохиолдолд гахай үхдэггүй ч дээрх өвчний тээгч нь
болдог ажээ.
Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байдаггүй тул өвчин
илэрсэн голомтон дахь бүх гахайг устгадаг ажээ. Гэхдээ уг өвчин хүнд халдварладаггүй вирусээр
дамжин зөвхөн гахайг өвчлүүлдэг байна.