Үндсэн хууль, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "АХА" тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-14 11:38:47

           Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "АХА”  тэмцээн зохион байгуулжээ.

Шүүхийн тамгын газар нь уг арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж. Энэ удаад 10-12 дугаар ангийн 30 гаруй сурагч оролцсоноос Өлгий сумын "Эмпати" сургуулийн сурагч Д.Жомарт тэргүүлж, нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч М.Жанерке, гуравдугаар бүрэн дунд сургуулийн сурагч А.Алсу нар удаах байруудыг тус тус эзэлжээ.

Тэмцээнд мэдлэг, оюун ухаанаараа шалгарсан сурагчдыг Шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулсан байна.  

Холбоотой мэдээ