Тариалан суманд 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-17 12:54:47

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Эрүүл мэндийн төв нь 30 ажилчин, түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээ үзүүлэх 1 автомашин, багийн эмч нарын 5, вакциний 1 мотоцикльтэйгээр сумын зургаан багийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байна.

Тус суманд жилдээ 100-110 эх амарждаг бөгөөд энэ оны 1-р сарын 15-ны байдлаар 30-аад эх эсэн мэнд амаржаад байна. 2018 онд ОНХС-гийн 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үзлэгийн майхан, зөөврийн автоклав, хөргөгч зэргийг авчээ.

“Манай суманд энэ жил гэрийн төрөлт гараагүй бөгөөд 0-5 насны хүүхдийн эндэгдэл нэг тохиолдлоор буурсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь нэмэгдэж, идэвхтэй хяналт сайжирсан. Зөөврийн рентгенээр сумын хүн амд мэргэжлийн эмч нар ирж үзлэг шинжилгээ хийхэд 324 хүн хамрагдсан. Тэрчлэн “Баг-83” эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, тусламж үйлчилгээнд 1066 хүн хамрагдлаа” хэмээн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Болормаа хэллээ.

 

 

Холбоотой мэдээ