Хятадын импортын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх төлөвтэй байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-01-22 09:16:23


Бээжин /МОНЦАМЭ/. “Хятадын импортын бүтээгдэхүүний эрэлт цаашид улам бүр нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн Хятадын Бизнесийн холбооны захирал Жян Мин өчигдөр нэгэн ёслолд оролцох үеэрээ ярив.

Тэрээр хэлэхдээ “Одоогийн байдлаар Хятад улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хамгийн чухал зүйл бол хэрэглээ болоод байна. Хэрэглээний эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө ойролцоогоор 80 орчим хувьд хүрээд байна. Энэхүү чиг хандлага нь цаашид манай улсын эдийн засагт шинээр үүсч буй “ердийн үзэгдэл” болж байна. Манай улсын эдийн засаг аугаа их нөөц бололцоотой. Төр засгаас илүү нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг бууруулж, банк санхүүгийн болон үйлчилгээний зэрэг салбарыг нээлттэй бодлогоор өргөжүүлэх бодлого барьж буй нь Хятадын дотоод зах зээлийн нөөц бололцоог өдөөх үндэс болж байна. Түүнээс гадна Хятадын ААН-үүд гадагш чиглэх шинэ боломжууд гарч ирж байна. Өнөөгийн байдлаар, 100 гаруй улс, олон улсын байгууллагууд “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж, бүтээн байгуулалтад нь оролцож, уг санаачилгын төсөл, хамтын ажиллагаанууд өдөр тутам нэмэгдэж байна” гэв.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ