Канадын иргэдийг баривчилсан асуудлаар Си Жиньпинд ил захидал бичжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-22 13:10:05

МОСКВА. /INTERFAX/. Дипломатч, академич, идэвхтэн байсан 100 гаруй хүн БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандсан ил захидалд газрын үсэг зуржээ. Ил захидалд Канадын хоёр иргэн Майкл Ковриг, Майкл Спавор нарын Хятад улсад баривчлагдан саатуулагдсан явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.


Канадын иргэдийг баривчлан саатуулсан явдал нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж, итгэлцийн түвшинг бууруулна гэж тэд үзэж байгаа аж.  


Захидалд гарын үсгээ зурсан дипломатч аснуудын дунд Канадын 4 элчин сайд, АНУ-ын 2 элчин сайд багтаж байгаагаас гадна Хойд Америк, Европын олон дипломатууд багтжээ.  

 

АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсны дараа Канад болон Хятад улсын харилцаа хурцадсан юм. Хожим нь Канадын хоёр иргэн Майкл Ковриг, Майкл Спэйвор нарыг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэрэгт сэжиглэн байцааж байгаа тухайгаа Хятадын эрх баригчид Канадын Элчин сайдын яаманд мэдэгдсэн билээ. Канадын иргэдийг баривчилсан нь Мэн Ваньжоуг баривчилсантай холбоотой гэж Өрнөдийн орнууд үзэж байгаа юм. 

Холбоотой мэдээ