“Хүүхдийн автобус”-ыг техникийн үзлэгт хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-23 13:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ЕБС-ийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-уудыг энэ сарын 21-25-нд техникийн нэгдсэн үзлэг, оношилгоонд оруулж байна.

Хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг юм.

Өнгөрсөн оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар, нийт найман тээврийн хэрэгсэл оношлуулахад, дөрөв нь утаа, өнгө үзэмж, хаягийн зөрчилэтй байснаас тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг хүүхдийн автобусны техникийн үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг санууллаа.

Холбоотой мэдээ