“Илгээлтийн эзэн” аянд 200 гаруй иргэн нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-15 12:58:38

МУГЖ Т.Баясгалан, С.Жавхлан нар “Илгээлтийн эзэн” хандивын  хамтарсан эхний тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө үзэгч түмэндээ өргөн барив.

Тус тоглолтоор тэд хамтын уран бүтээлээ эхэлснээс хойш 13 жилийн дараа малчдад туслах зорилготой “Илгээлтийн эзэн” аян өрнүүлж буйгаараа онцлогтой.  

Хандивын аянд 20 гаруй байгууллага аж ахуйн нэгж, 200 гаруй хувь хүн нэгдэн, бээлий, нэмнээ, өвс, лаа, чүдэнз зэрэг малчдад хэрэг болохуйц зүйлийг хандивласан юм.

Тоглолтын бүх ашгаа малчдад эд материал болон бэлэн мөнгөөр хүргүүлнэ гэдгээ дуучид хэлж байв. Мөн Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүнд байгаа тул хүн бүр идэвх санаачилгатай оролцож, өөрсдийн боломжоороо туслахыг уриалав.

Энэхүү хандивын тоглолт энэ сарын 16, 19-нд Монгол Бөхийн өргөөнөө болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ