УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-01 11:07:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.04 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа.

Энэ үеэр Б.Пүрэвдорж гишүүн, “ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш хоёр сар өнгөрлөө. Тиймээс сайд нарыг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Эдийн засгийн байнгын хороон дарга Дамба-Очир, “Манай байнгын хороо ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Одоогоор байнгын хорооны дүгнэлт бэлэн болоогүй байна” гэсэн тайлбар өгөв.

Ийнхүү чуулганаар УИХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ