Дэлхий нийтийн алтны эрэлт өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-02-04 14:21:03

ЛОНДОН. /Anadolu/. 2018 онд дэлхий нийтийн алтны эрэлт 4 хувиар өссөн тухай Дэлхийн алтны зөвлөлийн /WGC/  тайланд мэдээлэв.


Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий нийтийн алтны эрэлт 4345 тоннд хүрснийг өмнөх оны ижил үзүүлэлтээс 185 тонноор өссөн ажээ. Энэхүү өсөлт нь жилийн хоёрдугаар хагаст Төв банкуудын алтны худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой байна.


2018 онд Төв банкуудын алтны нөөц 651.5 тонноор нэмэгдсэн нь өмнөх оноос 74 хувиар нэмэгдэж, сүүлийн 50 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн тухай тайланд онцлон тэмдэглэжээ.


Өнгөрсөн онд ОХУ /274 тонн/, Турк /51 тонн/, Казахстаны /50 тонн/ Төв банкууд алтны худалдан авалтын гол төлөөлөгчид байжээ. Түүнчлэн дэлхий нийтийн үнэт эдлэлийн эрэлт 2200 тонн байсан нь өмнөх оны ижил үзүүлэлтээс 1 тонноор буурсан байна. 

Холбоотой мэдээ