Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-12 15:41:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий шүүгчийн нэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгчийн хоёр,  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гурван сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан тухай Шүүхийн мэргэшлийн хороо /ШМХ/-ны ажлын алба мэдээллээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигчийн материалыг энэ сарын 12-ны 09 цагаас ирэх сарын 05-ны 17 цаг хүртэл хүлээн авах ба  үнэлгээ өгөх шалгалтыг гуравдугаар сарын 11-22-нд зохион байгуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайт болон ШМХ-ны "7000-8022" утсаар холбогдон авахыг зөвлөв.


Холбоотой мэдээ