“Монголын Цагаан сар Капитол Хилл-д” хүндэтгэлийн ёслол зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-13 15:10:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг хамтран “Монголын Цагаан сар Капитол Хилл-д” хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.

Анх удаа зохион байгуулж буй энэхүү ёслолд Цагаан ордон, Конгресс, Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, Худалдааны яамны төлөөлөл болон Монголыг дэмжиж хамтран ажилладаг 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, “Намуун хүүхдийн сан”-гийн тэргүүн Б.Намуун, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо нар үг хэлэв.

Цаашид жил бүрийн Цагаан сараар уламжлал болгон зохион байгуулах энэхүү хүлээн авалт нь АНУ-ын Конгресст Монгол Улсыг сурталчлах, ингэснээрээ Конгрессоор хэлэлцэхээр төлөвлөж буй “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлуулахад түлхэц үзүүлэх юм.

Холбоотой мэдээ