Галзуугийн өвчлөл буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн ХХАА газрын Мал эмнэлгийн хэлтсээс 2016 онд 60 мянган малд галзуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөсөн байна.
Өмнөговь аймгийн хувьд мал амьтаны галзуугийн өвчлөл голомтлон гардаг билээ. Хөдөөгийн малчин руу галзуу чоно дайрсан тохиолдол ч гарч байсан удаатай. 2014 онд галзуугийн өвчний 50 тохиолдол гарч малчид иргэдийг сандаргаж байсан юм. Харин өнгөрсөн 2015 онд галзуугийн 7 тохиолдол илэрч тус өвчний гаралт эрс буурсан байна. Энэ он гарсаар тус аймгийн Баяндалай суманд галзуу өвчиний нэг тохиолдол илэрч устгал хийсэн аж.
Жилээс жилд мал амьтны галзуугийн өвчлөл буурсаар байна. Тухайн өвчнөөр өвчилсөн мал амьтанг устгах, тухайн орчинг ариутгах ажил сайн хийсэн мөн энэхүү өвчинг голлон тараадаг үнэг чонын үргээлэг хийн агнасан нь үр нөлөөгөө өгчээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн