Асгарсан түлшийг хэмжиж аюулгүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-14 17:35:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт явж байсан хүнд даацын ачааны автомашин онхолдож зургаан тонн орчим түлш асгарсан талаар манай агентлаг мэдээлсэн.

Тэгвэл Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас асгарсан түлшийг хэмжин шалгаж А-80 автобензин 72 литр, Аи-92 бензин 4000 литр, нийт 4072 литр шатахуун асгарсныг тогтоон мөн аймгийн Онцгой байдлын албан хаагчдын хамт шатахуун асгарсан газрын өнгөн хөрсийг хуулж аймгийн төвлөрсөн хогийн цэгт асгуулж, хуссан хэсэгт хар шороо дэвсэн цэвэрлэгээ хийж  аюулгүй болгожээ. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батноров сум руу явж байсан “Ихэр наран” ХХК-ийн "SangYong" маркийн 23.5 тонны багтаамж бүхий ачааны автомашин нь А-80 болон Аи-92 бензин болон дизель түлш тээвэрлэж явжээ.

Түлш шатахуун асгарсан газрын хөрсийг цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулж аюулгүй байдлыг хангахад гарсан зардлыг “Ихэр наран” ХХК-иас гаргуулан авахаар болсон байна. 

Холбоотой мэдээ