Хөрөнгийн биржийн арилжаагаар найман компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-14 20:08:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 144 сая 43 мянган төгрөгийн үнийн дүн бүхий 317 мянга 698 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 11 компанийн хувьцааны ханш өсөж, найман компанийн хувьцааны ханш буурч, гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал, "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 7.41 хувиар, "Монгол Шуудан" ХК-ийн MNP хувьцаа 7.27 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ERDN хувьцаа 5.29 хувиар, "Хөх Ган" ХК-ийн HGN хувьцаа 4.13 хувиар хамгийн их уналттай байв.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.93 хувиар өсч 21684.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ