Усны нөөцөө нэмэгдүүлэх талаар иргэдээс санал асуулга авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 11:35:08

Жилийн бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил дэлхийн хэмжээнд “Ус ба ажлын байр” нэртэйгээр тэмдэглэхээр болсон. Энэхүү өдрийг угтан Өмнөговь аймгийн ЗДТГазар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаатай хамтран “Ус ба хариуцлага” нэртэй зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэ зөвлөлгөөнд уул уурхайн компаниуд, Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГазар зэрэг устай холбоотой бүх байгууллагууд оролцож байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 58 багийн засаг дарга нар оролцож байна. “Бид усныхаа тоо бүртгэлийн нэлээн сайн сайжруулаад хийчихлээ. Одоо усны нэгдсэн менежмент, төлөвлөгөөний судалгааны ажлыг эхлээд явж байна. Усны нөөц нэмэгдүүлэх, хэмнэх, ус бохирдуулж байгааг арилгах талаар иргэдээс санал асуулгыг авч, хийх ажлаа төлөвлөнө. Тэгэхээр 2016 онд усны менежментийг боловсронгуй болгож төлөвлөх, ус ашиглаж байгаа иргэд болоод уурхайнхан хариуцлагатай хандахыг уриалсан жил болно. Энэ зөвлөлгөөнөөс ч бид ийм үр дүнг хүлээж байна” гэж Алтайн өвөр говийн сав газрын захиргааны дарга Д.Чандмань ярилаа.

Алтайн өвөр говийн сав газрын захиргаанд Өмнөговь аймгийн баруун талын 7 сум багтдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ