Дэд консул Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-18 12:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатарыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын тушаалаар “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнав.

Хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зэргээр хүний эрхийг хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналыг олгож буй юм.

Шагнал гардуулах ёслолд ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу нар оролцсон бөгөөд энэ үеэр хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийн төлөө ГХЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд үр дүнтэй ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцлов.

Холбоотой мэдээ