Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-02-18 15:15:03

ШИНЭ ДЕЛИ. /Independent/. Энэтхэгийн Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой 885 тэрбум рупигийн /12.4 тэрбум ам.доллар/ өртөг бүхий төлөвлөгөө танилцуулав.


Энэхүү төлөвлөгөөнд тэмдэглэснээр, 2025 он хүртэлх ирэх таван жилийн хугацаанд цахилгаан станцуудын хүхрийн ялгарлыг бууруулж, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтцийг 70 гаруй хотод байгуулах ажээ.


Энэтхэгт аж үйлдвэрийн хорт утаа болон хийн ялгарлын 80 хувийг дулааны цахилгаан станцууд үүсгэдэг гэж Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ. Нийслэл Шинэ Дели болон өөр олон хотод агаарын бохирдлын түвшин маш ноцтой хэмжээнд хүрээд байгаа юм.


Түүнчлэн дэлхийн агаарын бохирдол хамгийн ихтэй 10 хотын 9 нь Энэтхэгт байдаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ