Соёл, спортын ордон байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-19 16:39:50

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөвсгөл суманд энэ жил хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийх болсон талаар сумын Засаг дарга Н.Энхбаяр ярив.

Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар соёл, спортын ордон байгуулах бол сумын хэмжээнд төвлөрсөн халаалтын шугамын зураг төслийн ажлыг эхлэх, аймгийн орон нутгийн төсвөөр багш нарын хэрэгцээнд зориулж дөрвөн айлын орон сууц, 150 сая төгрөгөөр эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулахаар болжээ.

Сумандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг чанартай хүргэх, хөдөөнөөс хотыг зорих нүүдлийг хязгаарлах  боломжтой аж.

Тус сум Гурван хөвсгөл, Жавхлант, Элст, Чулуут гэсэн дөрвөн багтай. Нийт 1500 орчим амтай, төвийн эрчим хүчинд холбогдсон, үүрэн телефоны үйлчилгээтэй, 240 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуультай, 50 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 160 хүний суудалтай соёлын төв ажиллаж байна.

Холбоотой мэдээ