ОБЕГ, Монголын даатгалын холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-20 17:26:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор ОБЕГ, Монголын даатгалын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.



Санамж бичигт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал нар гарын үсэг зурсан юм.



Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм журмыг даатгагч, даатгуулагчдад сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа хийж гүйцэтгэх, олон улсын гамшгийн эрсдэлийн даатгалын тэргүүн туршлагыг судалж, харилцан мэдээлэл солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ