Компаниудын зээл авах хүсэлтийг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:36:09

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн X хуралдаан энэ сарын 15-ны өдөр аймгийн ЗДТГ-т болж “Аймаг хөгжүүлэх сан”-гаас зээл авахаар хүсэлтээ ирүүлсэн “Ган Мон Энжелс” ХХК, “Гурван тулгат цамхаг” ХХК, “Алтанбилэг” ХХК-ийн материалуудыг хэлэлцлээ.

Ингээд тус хуралдаанаар Цагааннуур, Шаамар, Баянгол, Ерөө суманд тус бүр 25 айлын орон сууц барьж байгаа “Ган Мон Энжелс” ХХК-д 720 сая төгрөгийн, Сүхбаатар суманд Канад загварын хаус хороолол барьж байгаа “Гурван тулгат цамхаг” ХХК-д 500 сая төгрөгийн зээлийг ирүүлсэн хүсэлтийн дагуу олгохоор шийдвэрлэлээ.

Харин “Алтанбилэг” ХХК-аас ирүүлсэн 300 сая төгрөгийн хүсэлтийг 2016 онд дахин хэлэлцэн шийдвэрлэхээр түр түдгэлзүүлэв. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү нар оролцлоо.


Ч.Отгонцэцэг  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд