Төвөөс алслагдсан хүүхдүүдэд автобусаар үйлчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны малчин өрхийн хүүхдүүд автобусныхаа үйлчилгээг утгаар нь хүртэж байна.
Тус тосгоны малчид төвөөсөө 10-40 гаруй км зайд алслагдан амьдардаг. Иймээс малчдын хүүхдүүд сургуульдаа ирж, очиход нэлээд хүндрэлтэй байдаг аж. Энэ байдлыг аймаг, орон нутгийн удирдлагууд шийдвэрлэж, бага оврын автобусыг бүх сумынхаа сургуулиудад өгсөн юм. Энэхүү арга хэмжээ нь эцэг, эхчүүд болон сурагчдын талархлыг ихэд хүлээжээ.
Тус сургууль энэхүү автобусаараа малчдын хүүхдүүдээ гэртээ харьж, сургуульдаа явахад нь үйлчилж байгаа гэнэ. Мөн тус тосгоны ЕББДСургууль нь хүүхэд бүрийг багаас нь зөв дадал хэвшилтэй болгох сайн багш, чадварлаг багштай хамт олон болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг
Сэтгэгдлүүд