Дээд шүүх ХҮН-ын даргыг бүртгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-18 14:48:29

Улсын Дээд шүүх өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/ ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хоёр хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

Өөрөөр хэлбэл ХҮН-ын даргаар бүртгүүлэх С.Ганбаатар, Б.Найдалаа нарын хүсэлтийг хоёуланг нь хүлээн авахаас татгалзсан байна. Улс төрийн намын тухай хуулийн 5.1.4-т “Нам дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалт бий. Тиймээс Улсын дээд шүүх ХҮН даргын асуудлаа дотооддоо хэлэлцэн шийдвэрлээд, үүнийгээ Дээд шүүхээр бүртгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

 

Н.Туяа

Холбоотой мэдээ