Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-12 15:49:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны автомашин, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажил ирэх сарын 3-нд дуусна.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран  тус алба энэ сарын 04-нд дээрх ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэрэгт газар дээр нь техникийн үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах юм. 


Энэхүү шалгах ажлыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд Замын цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар, техникийн үзлэгийн явуулын төвийн алба хаагчидтай хамтран ажиллах юм байна.

Холбоотой мэдээ