Токио хотын гал сөнөөгчидтэй туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-12 17:37:23
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад Японы Токио хотын гал унтраах байгууллагын сургагч багш нар сургалт зааж, харилцан туршлага солилцов.


Нийслэлийн Гал унтраах 10 дугаар ангийн сургалтын талбайд болсон тус сургалтад нийслэлийн анги, байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн 60 гаруй аврагч, гал сөнөөгч оролцож байгаа бөгөөд гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалт явагдлаа гэж ОБЕГ мэдээллээ.
Холбоотой мэдээ