Дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Буудлагын тэмцээн” 10 дахь жилдээ боллоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-03-14 22:44:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Үндэсний Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “Буудлагын тэмцээн” энэ жил 10 дахь удаагаа амжилттай боллоо.

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Сэлэнгэ аймгийн аварга” шалгаруулах энэхүү буудлагын тэмцээнд нийт 32 багийн тамирчид оролцож, онч мэргээ сорьсон байна.

10 жилийн түүхэнд анх удаа сумдын төлөөлөл болон иргэд оролцсоноороо энэ удаагийн тэмцээн онцлогтой байв. Уг тэмцээнийг босоо, суугаа, хэвтээ гэсэн гурван байрлалаас зохион явуулжээ. Ингээд тэмцээний тэргүүн байрт ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг шалгарч, удаах байруудад аймгийн Цагдаагийн газар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн багууд тус тус шалгарлаа. Энэхүү нэрэмжит тэмцээний мэргэн буудагчаар хувийн оноогоор Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн Г.Энхсайхан тодорч, цом, мөнгөн шагнал хүртжээ.  

Холбоотой мэдээ