Сингапурт монгол хувцасны загвар үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-14 16:20:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт улсад болно. Загварын долоо хоногт  манай улсын  гурван топ модель монгол үндэсний хувцсаа сурталчлах юм.

Загвар өмсөгч  Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар монгол хувцасны загвар үзүүлэхээр бэлтгэж байна.

“Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд 2017  оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо хоногт топ модель Х.Бадамгэрэл, топ модель Б.Буджаргал, топ модель О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар  шилдэг 33 дизайнерын, дээд зэрэглэлийн загварын хувцас өмсөж оролцжээ. Тэгвэл энэ жилийнхэд Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар хоёр дахиа оролцох болсон юм.

Холбоотой мэдээ