Ширээний теннисчид алдартай компанийн бүтээгдэхүүн хэрэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-14 15:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо Ази тивийн өсвөр насны ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх намар анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна.


Тус тэмцээнийг зохион байгуулахад Засгийн газрын дэмжлэг хангалтгүй байгаа. Иймд Монголын ширээний теннисний холбоо /МШТХ/-ноос БНХАУ-ын ширээний теннисний хэрэглэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, дэлхийд алдартай “Спорт 729” компанид хамтран ажиллах санал тавьсныг тус компани хүлээн авсан байна.


Тус компани зориулалтын шал, ширээ, бөмбөг, хаалт, цохиур, шүүгчийн онооны тоолуур зэргээр хангахаар болжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь ДАШТ-тэй дүйцдэг. Учир нь Азийн ширээний теннисчид дэлхийд амжилт, ур чадвараараа ноёлдог.


Ирэх жилүүдэд тив, дэлхий, олимпын дэвжээнд нэр алдар нь цуурайтах, шилдэг тамирчдыг хүлээн авах бэлтгэлээ намар болтол сайн хангах үүрэг манай талд үлдэж байгаа юм.  

Холбоотой мэдээ