ОХУ-д сүйрсэн нисэх онгоцны хар хайрцаг гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-21 08:43:46

МОСКВА. /ВВС/. ОХУ-ын Донын Ростов хотод сүйрсэн “FlyDubai” компанийн нисэх онгоцны хоёр хар хайрцгийг нисэхийн шинжээчид шалгаж байна. Нисэх онгоцны бүхээгт явсан 62 хүн бүгд амь үрэгджээ.

Гэвч нисэх багийн бүхээгийн дуу болон мэдээлэл хураагч ноцтой гэмтсэн учир хар хайрцгаас мэдээлэл авах бараг боломжгүй байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Дубай хотоос ниссэн "Боинг 737-800" онгоц бямба гарагт Донын Ростов хотод газардах үедээ хөөрч-буух зурваст осолдсон байна. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ослын шалтгаан тодорхойгүй байна.

Гэвч үзэгдэх орчин муу болон хүчтэй салхи ослын шалтгаан болсон байж болзошгүй гэж үзэж байна. Нисгэгчийн буруугаас, техникийн саатал гарснаас эсвэл цаг агаарын хүнд нөхцөлөөс болж уг нисэх онгоц сүйрсэн эсэхийг тогтоохоор эрүү үүсгэн мөрдөн шалгаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ