“Алтайн нүүдэлчин-2019” өнөөдөр эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-03-19 10:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтайн нүүдэлчин-2019” аялал жуулчлалын өдөрлөг өнөөдөр Баян-Өлгий аймагт эхэлж байна.

БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй энэ өдөрлөгөөр казах, урианхай, дөрвөд, тува түмний үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлах юм.




Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бүргэдийн баяр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урианхай сур харваа, шагайн харваа, Жамбаа дууны тэмцээн, үндэсний бөхийн барилдаан зэрэг олон уралдаан тэмцээн болох гэж байна. “Алтайн нүүдэлчин-2019” аялал жуулчлалын өдөрлөг дөрвөн өдөр үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ