Си Жиньпин: Хүүхдүүдэд улс төрийн боловсрол олгох шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-20 14:43:20

БЭЭЖИН. /Xinhua/. Намын боловсролын бодлогыг хэрэгжүүлэх, Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн үзэл баримтлалыг боловсролоор дамжуулан бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатайг БНХАУ-ын дарга Си Жиньпин онцлон тэмдэглэжээ.  


Үзэл баримтлал, улс төрийн онолын багш нарт зориулсан бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“Үндэсний шинэчлэл хийх үүрэг хариуцлагыг мөрөн дээрээ үүрэх чадвартай, ёс суртахуунтай, ухаалаг, гоо зүйн мэдрэмжтэй, шаргуу хөдөлмөрч, сэтгэл зүйтэй шинэ залуу үеийнхэнд дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй” гэж Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарий бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин хэлжээ. 

Холбоотой мэдээ