Орон даяар гамшгийн аюулын дадлага сургууль боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-21 18:04:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль өнөөдөр 16.00 цагт улс даяар болов. Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн хоёр телевиз, 10 FM радиогоор дамжуулсан юм.

Улс орон даяар аюул гамшгийн тухай зарлан мэдээлэх техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог сайжруулах зорилгоор энэхүү дадлага сургуулийг долоо дахь  жилдээ зохион байгуулж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд уг дадлага сургуульд идэвхтэй оролцлоо.

Энэ нь газар хөдлөх гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллаж сургах ач тустай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ