“Чацаргана-2” хөтөлбөрийг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 22:24:31

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганцоож санаачлан “Чацаргана-2” хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Тус хөтөлбөрийн дагуу нэг иргэн га газар эзэмшээд тэндээ стандартын дагуу чацаргана зөв тариалж чадвал жилдээ 10 тн ургац авах боломжтой аж. 

Ийм хэмжээний ургац аваад явж байгаа хүмүүс Увс аймагт цөөнгүй бий. 10 тн чацаргана гэдэг нь одоогийн ханшаар нэг кг нь 3500 төгрөг гээд бодохоор нэг иргэн жилдээ 35 сая төгрөгийн орлоготой ажиллах боломжтой гэсэн үг.

Төрийн албанд ажилтай хүн сардаа сая төгрөгийн цалинтай бол жилдээ 10 гаруй сая төгрөг л авч байна. Тэгтэл чацаргана тариалалтыг үр дүнтэй хийж чадвал жилд 35 сая хүртэл орлого олох боломжтой. Гол нь аймгаас энэ тал дээр зөв чиглүүлдэг байх хэрэгтэй. Эхний гурван жил ургац авахгүй бөгөөд тэр алдагдлыг яаж нөхөх талаар бодлого гаргах шаардлагатай байгаа юм. Миний хувьд Увсын чацарганыг дэлхийд танигдсан брэнд болгохын төлөө ажиллаж байна. Үүнийгээ яаж хэрэгжүүлбэл болох вэ гэдэг үүднээс судалгааны ажил хийж, үүгээрээ Японд магистрын ажил хамгаалаад ирсэн. Одоо энэ ондоо багтаж хөтөлбөрөө эцэслэн батлуулаад зорилтоо хэрэгжүүлээд явна” хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Ус эрдэнэ жимс”, “Ус эрдэнэ дриллинг” компанийн захирал О.Ганцоож ярилаа.

Холбоотой мэдээ