Этиоп улсад болсон ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтийг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-03-27 14:42:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Этиоп улсад болсон нисэх онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгаж буй мэргэжилтнүүд урьдчилсан тайлангаа энэ долоо хоногт танилцуулахаар төлөвлөсөн тухай “Associated Press” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, ослын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулах гэж буйг Этиоп улсын Зам тээврийн яамны албан ёсны төлөөлөгч нотолсон байна. Урьдчилсан дүгнэлтийг тус улсын өндөр албан тушаалын түшмэл танилцуулна гэж тэрбээр хэлжээ. Ослын шалтгаантай холбоотой эцсийн шийдвэрийг гаргахад хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй байна гэж "АР" агентлагийн мэдээлэлд онцлон дурдсан байна.


"Ethiopian Airlines" компанийн “Boeing 737 MAX 8" загварын нисэх онгоц энэ сарын 10-нд осолдож, онгоцонд сууж явсан 157 хүн бүгд амиа алдсан билээ. Сүүлийн таван сарын хугацаанд ийм загварын хоёр нисэх онгоц осолдсоны нэг нь энэ юм. 2018 оны 10 дугаар сарын 29-нд Индонез улсын агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8" загварын нисэх онгоц дотоодын нислэг үйлдэхээр ниссэнээсээ 13 минутын дараа Явагийн тэнгист унасан билээ. Уг ослын улмаас багийн найман гишүүн, 181 зорчигч бүгд амиа алдсан юм.


Холбоотой мэдээ