Ширээний теннисний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-03 13:47:57

Увс /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын ширээний теннисний тэмцээн Өмнөговь суманд энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Тэмцээн 9-өөс доош нас, 10-1213-15, 16-18 насны ангилалд ганцаарчилсан болон дан хос, багийн төрлөөр боллоо.  

Тухайлбал, 9-өөс доош насны охидод Тариалан сумын Д.Хүслэн, хөвгүүдэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6сургуулийн Ц.Шинэбаян нар тэргүүлсэн юм. Харин 10-12 насны охидод Өмнөговь сумын Н.Энхрий, хөвгүүдэд Өмнөговь сумын Д.Дагвадорж, 13-15 насны охидод Өмнөговь сумын Б.Сарангарав, хөвгүүдэд мөн сумын Д.Базаррагчаа, 16-18 насны охидод Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Б.Тэгшцэцэг, хөвгүүдэд Цогцолбор 2сургуулийн Д.Гансүх нар тус тус аваргаллаа.

Тэрчлэн 13-15 насны дан хос охидын төрөлд Өмнөговь сумын Б.Номин, Б.Сарангарав нар, хөвгүүдэд мөн сумын Ү.Эрхэм, П.Хишигдалай нар түрүүлсэн бол 16-18 насны охидын дан хос төрөлд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Б.Цэнгэлмаа, Д.Энхзаяа нар, хөвгүүдэд Цогцолбор 1 сургуулийн Б.Гүндалай, Б.Эрдэнэтогтох нар тус тус тэргүүллээ. Багийн дүнгээр Өмнөговь сумын сурагчид тэргүүн байр эзэлсэн юм.

Холбоотой мэдээ