Солонгос эмч нар уурхайчдад үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-02 10:01:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭЭнэ сарын 19-21-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК  БНСУ-ын Дэгү хотын эмч нартай хамтран ажилчдаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна. 

Үзлэгийг үйлдвэрийнхээ дэргэдэх “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын газарт зохион байгуулах аж.

Дэгү хотын эмч нар мэдрэл, дотор, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, ерөнхий мэс засал, арьс харшил, дүрс оношилгоо гэсэн зургаан  чиглэлээр үзлэг хийнэ.
Үзлэгт хамрах ажилчдыг тухайн цехийн эмчийн хяналтад байдаг, онош тодруулах шаардлагатай, нарийн мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй гэсэн үзүүлэлтээр сонгох юм.  БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн үзлэгийн баг нь мэргэжлээрээ 25-30 жил ажиллаж буй дадлага туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нараас бүрджээ

Холбоотой мэдээ