УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-05 09:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно.


УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд баталсан. Уг хуульд бусад гишүүний өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм.


Хурууны хээ уншигч төхөөрөмжийг 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн. Одоогийн байдлаар, 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд төхөөрөмжийг 263 мянган удаа туршин баталгаажуулжээ.

Холбоотой мэдээ