Нийслэлд гэмт хэрэг 16.4 хувиар багасав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-04-09 12:08:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Цагдаагийн газар иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” аяныг иргэд, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулжээ.

Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувиар буурчээ. Тодруулбал, хулгайн гэмт хэрэг 1193 буюу 36.2 хувь, халаасны хулгай 222 буюу 49.3 хувь, дээрэм 189 буюу 42.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Холбоотой мэдээ