Таксигаар үйлчилдэг газруудыг шалгаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-09 17:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас баталсан “Такси болон дуудлагын таксигаар үйлчлэх гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Тээврийн хяналтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар өнөөдрөөс шалгалт хийж эхэллээ.


Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг, сэлбэг нөөцийн хангалт, инженер техникийн ажилчдын боловсон хүчний байдал болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд хяналт хийж байна. Мөн тээврийн хэрэгслийн гэрэл дохио дутуу, гадна болон дотор цэвэрлэгээ хийгээгүй, суудлын бүрээс бохир зэрэг зөрчил дутагдлыг арилгуулан үйлчилгээнд гаргаж байгаа юм.

Баталсан хуваарийн дагуу энэ сарыг дуустал шалгалт үргэлжлэх юм. Такси үйлчилгээний 8, дуудлагын такси үйлчилгээний 4, нийт 12 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах аж.

Холбоотой мэдээ