Ховд хот өчигдөр бороотой, өнөөдөр манантай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 16:50:52

Ховд аймгийн төв Ховд хотод өчигдөр өглөө цас бударч, уулсын орой цайж байснаа төдийлэн удалгүй бороо болон хувирч өдөржин зөөлөн бороо орлоо.

Ойрын бдрүүдэд хур тундас багатай газар хуурай,тоос шороо ихсэж байсан бол байгаль дэлхий  сэргэж хур борооны чийглэг цэвэр агаар олны сэтгэлийг баясгалаа.

 

Харин өнөө өглөөний хувьд уулын оройноос битүү мана бууж, Ховд хот битүү манантай тогтуун дулаан, хаяа нэг бороо дусалж  урин хаврын сайхан өдрүүд  хуртай сайхан үргэлжилж байна.

Урин цаг айлчилж буйд орж байгаа хур тундасыг нутгийн зон цагаа олсон “шар тос” хэмээн бэлэгшээж байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ