"Сонгино хайрханы хишиг" барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-11 12:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн уулын хишиг барилдааны ээлжит цуврал, "Чингис хаан" банкны нэрэмжит "Сонгино хайрханы хишиг" чансаа өндөртэй шилдэг 128 бөхийн барилдаан ирэх ням гарагт /2019.04.14/ Бөхийн өргөөнд болно.


Монгол бөхийн өнөө цагийн Арван засгийн наадам хэмээгддэг тус барилдаанд зодоглох бөхчүүдийг энэ сарын 12, 13-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Бөхийн барилдааны тасалбарыг Тикет.мн болон Бөхийн өргөөний тасалбар түгээх цэгээр худалдаж байна.


Дашрамд дуулгахад, барилдааны үеэр үзэгчдээс 500 мянган төгрөгийн 2 азтанг, мөн 2 азтай үзэгчийг тодруулна.

 

Холбоотой мэдээ