Аймгаа төлөөлж 17 багш, 34 сурагч улсын төрөлжсөн олимпиадын эцсийн шалгаруулалтад оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-15 12:31:50

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаа төлөөлж 14 судлагдахуунаар 17 багш 34 сурагч оролцохоор болжээ.Энэхүү олимпиад нь жил бүр сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, багшийн хөгжлийг дэмжих зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг уламжлалтай аж
2018-2019 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа Дархан-Уул аймагт 2019 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулж дүнгээ гаргажээ.

Олимпиадын хоёрын даваанд 15 судлагдахуунаар 2900 гаруй сурагч, 540 орчим багш оролцсоноос 79 багш, 289 сурагчийн шагналыг бямба гарагт гардуулав.

2017 онд манай аймгийн багш, сурагчид улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанаас 5 медаль авч байсан бол 2018 онд 7 медаль авч тоо, чанарын амжилтаа ахиулсан амжилт үзүүлж байсан.

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ийн гишүүд өмнөх 2 жилд элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт чанарыг ахиулахад дэмжлэг үзүүлж мэргэжлийн ур чадвартай багш нараар сурагчдад үнэ төлбөргүй давтлага өгөх, өөрийн нэрэмжит олимпиад зохион байгуулж, шагнаж урамшуулах зэргээр дэмжин ажиллажээ. 
Энэ хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын
хоёрын даваанд шалгарсан багш сурагчдыг УИХ-ын гурван гишүүн дэмжин шагналын санг бүрдүүлж, улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд оролцох багш, сурагчдад амжилт хүслээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаан дээр аймаг орон нутгийн удирлагуудаас гадна УИХ-ын гишүүд оролцов.

Холбоотой мэдээ