Сэлэнгэ аймгийн хэмжээнд хуурайшилт аюултай болон нэн аюултай түвшинд хүрчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-04-15 12:39:05

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд агаарын температур дулаарч хуурайшилт нэмэгдэжой хээрийн түймэр гарах эрсдэл аймгийн хэмжээнд аюултай болон нэн аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд сонор сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. 

Сэлэнгэ аймгийн нутгаар 4 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 16-нд зарим сумдын нутгаар, 19-нд ихэнх сумдын нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.  Салхи 19-нд баруун хойноос 8-13 м/с хүрч шороон шуурга шуурна, бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/с. 16,17-ны өдөр агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 18,19-нд агаарын температур шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ