Н.Мадуро: Шинэ хориг арга хэмжээнүүд нь илүү их хүч өгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-18 14:30:12

МОСКВА. /АиФ/. АНУ-ын шинэ хориг арга хэмжээнүүд нь шинэ эрч хүчийг өгч байна хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна.


“Таны хориг арга хэмжээнүүд бол үнэхээр бусармаг явдал. Шинээр авсан хориг арга хэмжээнүүд бидэнд илүү их хүч өгч байна гэж хэлэх байна” хэмээн тэрбээр АНУ-аас Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан мэдэгджээ.


Төв банк хориг арга хэмжээнүүдийг даван туулах болно хэмээн Н.Мадуро онцлон тэмдэглэжээ. АНУ Венесуэлийн Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.  

Холбоотой мэдээ