Дундговь аймгийн нутгаар 18 м/с хурдтай шороон шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-19 21:14:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр үдээс хойш Дундговь аймгийн нутгаар тавьж эхэлсэн шороон шуурга тус аймгийн Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэн,  Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайнцагаан сумдыг хамарч байна.

Аймгийн УЦУОШГ-аас 19-ний оройноос тус аймгийн нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 14-16 метр, бусад сумаар 9-14 метр хүрч, шороон шуурга шуурахыг өчигдөр онцгойлон анхааруулж байсан.

Салхины хэмжээ одоогийн байдлаар Мандалговь хотод 17м/с, Цагаандэлгэрт 16 м/с, Говь-Угтаалд 18 м/с хурдтай байгаа бөгөөд Адаацаг, Эрдэнэдалай суманд салхины хүч буурч, шуурга арилж байгаа тухай аймгийн УЦУОШГ-аас мэдээлж байна.

Энэхүү шороон шуурга нь нөөлөг ихтэй, түргэн явцтай байгаа учраас өнөөдөр орой 22, 23 цагийн орчимд намдах төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ