Бөхмөрөн сумын боловсролын байгууллагууд дундаа шинэ Пургонтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-19 21:08:49

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутагт орших Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Хотгор" нүүрсний уурхайгаас тус сумын боловсролын байгууллагын үйл ажиллагаанд зориулж цоо шинэхэн Пургон автомашин хандивласан байна. Тус уурхайн зүгээс 2019 онд Бөхмөрөн сумтай хамтран ажиллах гэрээний хүрээнд эхний ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ аж.

Сумын боловсролын байгууллагууд Пургон автомашинтай болсноор аймаг, бүсийн уралдаан тэмцээн, олимпиадад идэвхтэй оролцох боломж бүрдсэн байна. 

Тус сумын хувьд нүүрсний гурван уурхай тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын ЗДТГ-тай гэрээтэй ажиллаж, шаардлагатай зүйлсэд хөрөнгө оруулалт тогтмол хийдэг байна.

Холбоотой мэдээ