Он гарсаар 180 хүн хорих ялаар шийтгүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-04-20 21:18:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Прокурорын газар энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Тус газар он гарсаар ял шийтгэл оногдуулсан болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан 590 хүнд холбогдох Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Хорих ялаар шийтгүүлсэн хүний тоо эхний гурван сарын байдлаар 180 байгаа бол өнгөрсөн онд 96 байжээ. Харин хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүн 162 буюу өнгөрсөн оныхоос 62-оор бага байна. Он гарсаар Орхон аймагт торгох ялаар шийтгүүлсэн 102, нийтийн тусгай ажил хийх ялаар шийтгүүлсэн 21, эрх хасах ялаар шийтгүүлсэн 49 хүн байна. Шүүхээс 161.2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсанаас 75 сая төгрөг төлөгдөж торгох ялын биелэлт 46.5 хувьтай байна гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ